Сургалтын зар · 2018-04-13

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР бэлтгэх сургалтыг 2018 оны 04 сарын 23-05 сарын 18-ны хооронд ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ зохион байгуулна.

Хуулийн дагуу үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллагууд болон эрчим хүчний хэрэглээ, зардлаа бууруулах, менежментээ сайжруулах сонирхол бүхий байгууллагуудын төлөөллийг энэхүү сургалтад хамрагдахыг урьж байна.

Энэхүү сургалтад эрчим хүч, барилгын салбарын инженер, архитектор, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Сургалтын үргэлжлэх хугацаа: танхимын сургалт ажлын 10 хоног, үйлдвэрлэлийн дадлага ажлын 5 хоног, шалгалт ажлын 3 хоног.

Дээрх шаардлагыг хангасан, сургалтад бүртгүүлэх хүсэлтэй иргэд холбогдох баримт бичгийг Сургалт үйлдвэрлэлийн төвд ирүүлнэ үү. Үүнд:

  • Эрчим хүч хэмнэлтийн менежерээр томилогдсон тушаалын хуулбар 
  • (хуулийн дагуу үүрэг хүлээсэн хэрэглэгч бол);
  • Өргөдөл (маягтын дагуу);
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • Цээж зураг 1 хувь (3,5см х 4,5см хэмжээтэй, өргөдөлд наах)
  • Ажлын туршлагыг харуулах ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байгаа бол);
  • Дээд боловсролын дипломын хуулбар;
  • Мэргэжил дээшлүүлсэн талаарх гэрчилгээний хуулбар;

Нэг удаагийн сургалтад 25-аас ихгүй хүн хамрагдах тул Та яг одоо бүртгүүлээрэй!

Өргөдөл болон холбогдох материалыг 2018 оны 04 сарын 19-ний өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09-17 цагийн хооронд Сургалт төвийн 401 тоотод хүлээн авна. Сургалтын талаар Сургалт, үйлдвэрлэлийн төвийн Менежер Ж.Отгонжаргал (9915-1777), ажилтан Х.Батнаран (9914-8487, khtabunaa@gmail.com) –с  лавлана уу. 

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, журам болон бусад мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны www.erc.mn/hemnelt вэб хуудаснаас авах боломжтой.

Сургалтад бүртгүүлэх өргөдлийг энд дарж татаж авна уу.

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ