Цаг үеийн мэдээ · 2018-05-21

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД Т.ГАНТУЛГА ТУВА УЛСЫН ТЭРГҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оол манай оронд албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Айлчлалын гурав дахь өдөр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга хүлээн авч уулзав. Уулзалтад ОХУ -ын Бүгд Найрамдах Тува Улсын Түлш, эрчим хүчний сайд Р.В.Кажин-Оол, Засгийн газрын тэргүүний эдийн засгийн асуудал хариуцсан орлогч А.В.Брокерт нарын тэргүүтэй төлөөлөгчид, Эрчим хүчний яамнаас Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерөн-Өлзий, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нар оролцлоо.

Уулзалтын эхэнд ОХУ -ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Ш.В.Кара-Оол Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгад хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд “Евро-Азийн эрчим хүчний гүүр барих олон улсын төсөл”-ийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ-ын Тува болон Буриад руу 500 кВт –ын 1900 км урттай өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам барих төслийг танилцууллаа. 

Энэхүү төслийн судалгааны ажил болон техник, эдийн засгийн үндэслэл дээр хоёр улсын судалгааны багуудыг ажиллуулах, Монгол Улсад шинээр баригдах Усан цахилгаан станц болон Дулааны цахилгаан станцын төслүүдтэй уялдуулах зэрэг боломжуудыг судлах, эрчим хүчний гүүрийг БНХАУ болон Зүүн-Хойд Азийн улс орнуудыг холбосон тогтмол гүйдлийн өндөр хүчдэлийн транзит цахилгаан дамжуулах шугам болгож өргөжүүлэх, Цахилгаан шугам барих төслийг хэрэгжүүлэхийн өмнө “Эгийн гол”-ын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлыг шийдэх ёстойг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга тэмдэглэв.

Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Ш.В.Кара-Оол ирсэн даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, хоёр орны хил орчмын бүс нутгийн харилцаа хамтын ажиллагааг идэвхжүүлэн, худалдаа эдийн засаг, зам тээвэр болон эрчим хүчний салбар гээд өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлээд байсан юм. 

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ