Сургалтын зар · 2019-01-04

Бүгд Найрамдах Азербайжан Улсын газрын тос, үйлдвэрлэлийн их сургуульд тэтгэлэгээр суралцуулна

Бүгд Найрамдах Азербайжан Улсын газрын тос, үйлдвэрлэлийн их сургууль нь (ASOIU) тус улсын нийслэл Баку хотод байрладаг бөгөөд 1887 онд байгуулагдсан Евразийн шилдэг их сургуулиудын нэг юм.

Мэргэжлийн чиглэл: Газрын тос, хийн боловсруулалтын  мэргэжлээр (бакалаврын зэрэг)

Суралцах хугацаа: 4 жил, 2019 оны хичээлийн жилээс

Материал хүлээн авах хугацаа: 2019 оны 01-р сарын 04-нөөс 2019 оны 01-р сарын 14-ний өдрийн 16 цаг хүртэл Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын бичиг хэрэг

Дараах материалыг бүрдүүлнэ. 

  • Цахим үнэмлэх /хуулбар/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хуулбар/
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Цээж зураг 2 хувь /сүүлийн 3 сард авахуулсан байх/
  • Сургуулийн тодорхойлолт

Тэтгэлэгт хамрагдахын тулд та дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.

  1. Их, дээд сургуулийн 1-2 курсын оюутнууд байна. /18-аас дээш насны/
  2. Их, дээд сургуулийн голч оноо 3.0 ба түүнээс дээш байх, тодорхойлолтоор баталгаажуулна.
  3. Физик, Математикийн хичээлийн жилийн эцсийн дүн А үнэлгээтэй мөн элсэлтийн шалгалтын дүн 650 онооноос дээш байх холбогдох материалуудаар баталгаажуулна.
  4. Англи, Орос хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх /бүрэн дунд боловсролын гэрчилгээний гадаад хэлний хичээлийн дүн “A” байх, IELTS TOEFL оноотой бол хавсаргаж болно./
  5. Эссэ бичих /тухайн хөтөлбөрөөр суралцах хүсэл, сонирхлоо илэрхийлсэн 800  үгтэй/

Сонгон шалгаруулалт:

  1. Газрын тос, хийн боловсруулалтын  мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалтад 2 оюутныг сонгон шалгаруулна.
  2. Эссэ бичлэг, өргөдөл, бүрдүүлсэн материал дээр үндэслэн эхний шатны шалгаруулалтыг явуулна. 
  3. Шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Холбоо барих утас: 99849591 /С.Тэмүүлэн/
Email: sukhee.temuulen@gmail.com

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ