НҮҮР
Сургалт
Сургалт Үйлдвэрийн цогцолборийн танилцуулга

Сургалт Үйлдвэрийн цогцолборийн танилцуулга


Манай эрхэм зорилго: Нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангасан, хөрвөх, өрсөлдөх чадвартай, хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэшсэн ажилтан бэлтгэхэд оршино.

Тус төвийн Сургалт үйлдвэрлэлийн цогцолбор нь анх 1964 онд Төв цахилгаан станцын дэргэд “Ажилчдыг бэлтгэх курс” нэртэйгээр байгуулагдсанаас хойш Эрчим хүчний салбарт мэргэжилтэй ажилчид бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, дадлагажуулах ажлыг 51 жилийн хугацаанд тасралтгүй гүйцэтгэж байна.

1998-2002 оны хооронд ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар “Цахилгаан станцын ажиллагсдын сургалт” төслийг тус цогцолборт хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 10 лаборатори, цахилгаан дамжуулах агаарын шугамын загвар полигон, 1 удаадаа 24 сонсогчийг хүлээн авах боломжтой онолын 3 танхим, 1000 гаруй номтой номын сан,компьютерийн кабинет нэг ээлжиндээ 18 хүн байрлах хүчин чадалтай сонсогчдын дотуур байр, цайны газар зэрэг сурч боловсрох боломжоор хангагдсан сургалтын иж бүрэн цогцолбор болсон.юм.

Сургалт үйлдвэрлэлийн цогцолбор нь 18 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнд:

  • эрхлэгч
  • сургалтын менежер
  • нягтлан бодогч
  • аж ахуйн менежер
  • инженер-багш - 9
  • үйлчлэгч 2
  • жижүүр 3

Цогцолборын инженер-багш нар “Цахилгаан станцын ажиллагсдын сургалт” төслийн хүрээнд ХБНГУ-д болон БСШУЯ-ны багшлах эрхийн заах арга зүйн сургалтанд хамрагдаж сертификат авсан, ЭХСалбарын үйлдвэр компаниудад мэргэжлээрээ ажиллаж байсан дадлага, туршлагатай боловсон хүчнүүд юм.
Нийт Цахилгаан, ДХХА, Металлурги, Механик гэсэн үндсэн 4 мэргэжлийн Е1, Е2, Е3 гэх 3 түвшиний 54 сургалт явуулж байна. Үүнд:

Сургалтын нэрс
  Цахилгаан
1 Цах E1
2 Хуваарьлах байгууламж дэд станц E2
3 Хуваарьлах байгууламж дэд станц E3
5 Гэрэлтүүлэг E2
6 Гэрэлтүүлэг E3
7 Эрчим хүчний борлуулалтын байцаагч монтёр E2
8 Кабель шугамын монтёр E2
9 Кабель шугамын монтёр E3
10 Хэмжил зүй E2
11 Хэмжил зүй E3
12 Трансформатор  E2
13 Трансформатор  E3
14 Цахилгаан дамжуулах агаарын шугам E2
15 Цахилгаан дамжуулах агаарын шугам E3
16 Цахилгаан хөдөлгүүрийн хүчний ба удирдлагын хэлхээ E2
17 Цахилгаан хөдөлгүүрийн хүчний ба удирдлагын хэлхээ E3
18 Хүчний электроник E2
19 Хүчний электроник E3
20 Цахилгаан машин E2
21 Цахилгаан машин E3
22 Электроник, аналоги, тоон техник E2
23 Электроник, аналоги, тоон техник E3
  Механик
24 Хаалт арматур Е1
25 Хаалт арматур Е2
26 Хаалт арматур Е3
27 Эргэх механизм Е1
28 Эргэх механизм Е2
29 Эргэх механизм Е3
30 Турбины машинист
  Металлурги
31 Цахилгаан гагнуур Е1
32 Цахилгаан гагнуур Е2
33 Цахилгаан гагнуур Е3
34 Хийн гагнуур Е1
35 Хийн гагнуур Е2
36 Хийн гагнуур Е3
37 Аргон гагнуур Е1
38 MIG/MAG гагнуур
  Дулааны хянах хэмжүүр, автоматик
39 ДХХА Е1
40 Процессын автоматжуулалт Е2
41 Процессын автоматжуулалт Е3
42 Тохируулгын техник Е2
43 Тохируулгын техник Е3
44 Халууны хэмжүүр Е2
45 Халууны хэмжүүр Е3
46 Даралт, зарцуулалт, түвшиний хэмжүүр Е2
47 Даралт, зарцуулалт, түвшиний хэмжүүр Е3

Салбарын үйлдвэр компаниуд