Цаг үеийн мэдээ · 2019-01-21

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2019 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Эрчим хүчний яамнаас 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласан. Монгол улсын гал голомт болсон эрчим хүчний салбар бүрэн хүч чадлаараа ажиллаж, ард иргэдийг цахилгаан дулаанаар хангахад чиглэдэг. Орон нутагт бие даасан цахилгаан дулааны станцуудын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, шугам сүлжээний аюүлгүй байдлыг ханган ажиллах зэрэгт хамтын ажиллагаа чухал юм. Эрчим хүчний салбарт 2019 онд томоохон төслүүд хэрэгжүүлэхээр бодлогын шийдвэр гарсан. Үүнд:

  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц /ДЦС/-ыг 35 МВт-аар өргөтгөх,
  • “ДЦС – 3” ТӨХК-ийг 75 МВт-аар өргөтгөх,
  • Амгалан дулааны станцыг 50 МВт-ын ДЦС болгох,
  • “ДЦС – 4” ТӨХК-ийн турбингенератор №1-4-ийн шинэчлэл,
  • Чойбалсангийн ДЦС-ыг 50 МВт-аар өргөтгөх,
  • Тавантолгойн 300 МВт-ын дулааны цахилгаан станц барих гэх мэт ажлууд эхлэх юм.

2019 онд Дарханы ДЦС-ыг 35 МВт-аар өргөтгөх турбины шинэлчлэлтийн төслийн гүйцэтгэл 85 хувьтай, Ховд гол дээр барих Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэхээр БНХАУ-ын хүсэлтээ илэрхийлсэн компаниудтай ажиллаж байна. Мөн Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын овортой 2 хэлхээт 260 км ЦДАШ, 220 кВ-ын дэд станц барих ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан дуусгах юм.

Гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ