Цаг үеийн мэдээ · 2019-01-31

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтай уулзлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтай 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр уулзаж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдлын  талаар ярилцлаа.

Уулзалтад Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга М.Б.Мещанинов, Атташе С.С.Безруков, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван нар оролцлоо.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц" ТӨХК-ийн турбингенератор №1-4-ийн шинэчлэлтөслийн явцын талаар дурдлаа. Мөн “Дулааны гуравдугаар цахилгаан станц”ТӨХК-ийн зүгээс ОХУ-ын “ИНТЕР РАО” компанитай хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлэх урьдчилсан судалгаа, хөрөнгө оруулалтын тооцоог хийлгэсэн талаар болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ноён Элчин сайдад дэлгэрэнгүй танилцууллаа.

Элчин сайд И.К.Азизов хэлэхдээ хоёр улсын эрчим хүчний салбар дахь олон жилийн  хамтын ажиллагааг хэвээр үлдээхээ эрмэлзэх, амжилттай хэрэгжиж буй төслүүдээ үргэлжлүүлэх, харилцан ашигтай хэрэгжих төслийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мэдээ мэдээлэл
2019-07-19
Урилга

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ