НҮҮР
Хүний нөөцийн мэдээлэл
Сул ажлын байрны зар

Сул ажлын байрны зар


АЖИЛД УРЬЖ БАЙНА.

Байгууллагын тухай: Тус төв нь Эрчим хүчний талаарх төрийн бодлого боловсруулахад шаардагдах тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх, эрчим хүчний барилга байгууламж, тоног, төхөөрөмжийн зурагтөсөл, магадлал хийх, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаад улс орнуудын зээл тусламжаар эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, ·эрчим хүчний үйлдвэрүүдийн уур ус, химийн реагент, тосны химийн шинжилгээ, горимын болон метал судлал, гагнуурын хяналт, туршилт зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Салбарын үйлдвэрүүдийн үндсэн ба туслах тоноглол, метал хийц, гагнуурын технологи, цахилгааны техник, нүүрс, хими ус цэвэрлэгээ, тос, тосолгооны материалууд, өндөр болон нам даралтын сав, шугамхоолойд хийгдэх шинжилгээ, туршилтыг стандартын дагуу бүрэн хийх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, баталгаажуулах, сургалтыг зохион байгуулах, цаашид авах арга хэмжээг боловсруулах, салбарт тэргүүний техник, технологи нэвтрүүлэх зэрэг Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

Эрчим хүчний салбарт ажиллаж байсан бол давуу тал болно. Эрчим хүчний инженер, магистр, түүнээс дээш зэрэгтэй, зөвлөх инженер. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай. Туршилт судалгаа хийх, зохион байгуулах, цаг хугацаанд нь оновчтой шийдвэр гаргах чадвартай, Онол практикийн мэдлэгтэй, албан хэрэг хөтлөлтийн чадвартай байх, компьютер, мэдээллийн хэрэгслийн болон мэргэжлийн орос, англи хэлний өндөр мэдлэгтэй, Хувийн зохион байгуулалт сайтай, ашиг сонирхлын зөрчилгүй, үнэнч шударга

МЕТАЛ СУДЛАЛЫН ИНЖЕНЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Эрчим хүчний салбарын үйлдвэрүүдийн үндсэн ба туслах тоноглол, даралтат сав, шугам хоолойнуудын гагнуурын оёдлын чанарт шинжилгээ, туршилтыг Монгол улсын болон хүлээн зөвшөөрсөн олон улсын стандарт, аргачлалын дагуу хийх, техникийн дүгнэлт гаргах, мэргэжил арга-зүйн туслалцаа үзүүлэх, сургалтыг зохион байгуулах, аттестатчилах, цаашид авах аргахэмжээгболовсруулахзэрэг Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага: Металлурги болон метал судлалын инженер, магистр, түүнээс дээш зэрэгтэй, Эрчим хүчний салбарт ажиллаж байсан бол давуу тал болно. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан. Онол практикийн болон албан хэрэг хөтлөлтийн мэдлэгтэй байх, эрхэлсэн ажлын чиглэлээр асуудлуудыг биедаан оновчтой  шийдвэрлэжчаддаг, судалгаа шинжилгээ хийх, зохион байгуулах чадвартай, Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн,  мэдээллийн хэрэгслийг ашиглах, мэргэжлийн англи, орос хэлтэй, хувийн зохион байгуулалт сайтай, ашиг сонирхлын зөрчилгүй, үнэнч шударга

ҮЛ ЭВДЭХ СОРИЛЫН ИНЖЕНЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Эрчимхүчнийсалбарын үйлдвэрүүдийн үндсэн ба туслах тоноглол, даралтатсав, шугамхоолойнуудын гагнуурын оёдлын чанарт Үл эвдэх сорил /радиограф, хэт авиа, соронзон нунтаг, шингэн нэвчүүлэх/-ын аргаар шинжилгээ, туршилтыг Монгол улсын болон хүлээн зөвшөөрсөн олон улсын стандарт, аргачлалын дагуу хийх, техникийн дүгнэлт гаргах, мэргэжил арга-зүйн туслалцаа үзүүлэх, сургалтыг зохион байгуулах, аттестатчилах, цаашид авах аргахэмжээгболовсруулахзэрэг Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага: Металлурги болон гагнуурын инженер, магистр, түүнээс дээш зэрэгтэй, Үл эдвэх сорилын чиглэлээр мэргэшсэн, 2 ба 3 түвшины сертификаттай, Эрчим хүчний салбарт ажиллаж байсан бол давуу тал болно. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан. Онол практикийн болон албан хэрэг хөтлөлтийн мэдлэгтэй байх, эрхэлсэнажлынчиглэлээрасуудлуудыгбиедааноновчтой  шийдвэрлэжчаддаг, судалгаа шинжилгээ хийх, зохион байгуулах чадвартай, Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн,  мэдээллийн хэрэгслийг ашиглах, мэргэжлийн англи, орос хэлтэй, хувийн зохион байгуулалт сайтай, ашиг сонирхлын зөрчилгүй, үнэнч шударга

Бүрдүүлэх материал:

Анкет /ТАХ-ийн анкет бөглөх/, Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, мэргэжлийн үнэмлэх, диплом, гэрчилгээ, иргэний үнэмлэх

Хугацаа:2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал

Холбоо барих: 7711 6010, 9119 7788

Хаяг: ХУД, ЗГ-ын XIVбайр, 203 тоот

Website:www.edc.energy.gov.mn


Салбарын үйлдвэр компаниуд