Цаг үеийн мэдээ · 2019-03-28

“Ухаалаг Сүлжээ ба Дижитал Дэд Станц”сургалт семинар “УБЦТС” ТӨХК-ийн хурлын заaланд болж өнгөрлөө

“Ухаалаг Сүлжээ ба Дижитал Дэд Станц”сургалт семинар “УБЦТС” ТӨХК-ийн хурлын залаaнд болж өнгөрлөө. Сургалт семинарыг ерөнхий зохион байгуулагчаар Диспетчерийн Үндэсний Төв, хамтран зохион байгуулагчаар Эрчим Хүчний Яам, ЦДҮС ТӨХК, “УБЦТС” ТӨХК, МЭХИХ, ЭХЗТЗХ, ивээн тэтгэгч компаниар АББ групп, Монхорус Интернэшнл ХХК нар оролцож ажиллалаа. 
Семинарыг нээж ЭХЯ-ны Бодлого,Төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван нээж үг хэлэв. 
“Ухаалаг Эрчим Хүч 2019” жилийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар ДҮТ ХХК-ийн Тэргүүн Дэд Захирал бөгөөд Ерөнхий Диспетчер Б.Баатар танилцуулга хийв.
Монгол улсын Эрчим хүчний арилжааны үйл ажиллагаанд тоолуурын нэгдсэн системийг ашиглах боломж, арга замуудын талаар ДҮТ ХХК-ийн Тоолуурын системийн инженер Ц.Ганзориг танилцуулав.
АББ-ийн Ухаалаг Сүлжээний хэлтсийн дэд ерөнхийлөгч Ченян БНХАУ-д ухаалаг сүлжээг нэвтрүүлсэн шийдлүүдийг дараах сэргээгдэх эрчим хүч, дамжуулах сүлжээ, микро сүлжээнд холбох, уян хатан бодлого, эрчим хүчний тогтворжилтын судалгаа шинжилгээний туршлагуудыг хуваалцав. 
Мөн АББ-ийн ЭХ-ний сүлжээний автоматжуулалтын хэлтсийн менежер Жон Грей дижитал дэд станцын үүсэл хөгжил, сүлжээг барьж байгуулах онцлог, сүлжээнд холбогдсон тоноглолын хэмнэлт, эрчим хүчний үр ашгийн үзүүлэлт, сүлжээний аюулгүй байдлыг хангах, дэд станцын зарим тоноглолыг шилэн кабелаар холбож тоон системд шилжүүлэх технологийн шинэлэг шийдлүүдийг 1997 оноос нэвтрүүлсэн олон улсын туршлагын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. 
Түгээх сүлжээнд автоматжуулалтыг нэвтрүүлж, реле хамгаалалт түүний стандарт (REX640, SSC600, Zenon SCADA) -ын онцлог, давуу ба сул талууд, угсралт, бүтэц хийц, холболтын харьцуулалтын талаар АББ-ийн түгээх сүлжээний автоматжуулалтын хэлтсийн менежер Эдди Онг Азийн орнуудад нэвтрүүлсэн туршлагыг хуваалцав.
Сургалт семинарын төгсгөлд "Ухаалаг Сүлжээ", "Дижитал эрин зуун"-ыг МУ-ын Эрчим Хүчний Системд хамтдаа нэвтрүүлж, хэрэгжүүлэн ажиллах ирээдүйн их үйлсийн аянд хэрхэн бэлтгэх талаар дээрх танилцуулгад гарсан шинэ технологийн өвөрмөц, сонирхолтой шийдлүүдийг өөрийн улсын одоогийн тоног төхөөрөмжийн онцлогтой харьцуулж, системийн тогтворжилт, найдваржилтийн талаар хэрхэн нөлөөлж болох сонирхолтой асуулт, харьцуулалт, технологийн процессын үйл ажиллагаа, дижитал станцын мэдээллийн аюулгүй байдал, сенсоруудын найдвартай ажиллагааны талаар илтгэгч нараас асууж тодруулан ярилцаж сургалт семинарыг өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ