Нэгдсэн лаборатори

ЭХХТ-ийн Нэгдсэн лаборатори нь 2012 оны 10 дугаар сарын 1-ны өдөр ЭХГ-ын Техник хяналтын хэлтсийн харъяа “Химийн төв лаборатори”, “Метал Судлалын Лаборатори”–уудыг нэгтгэн Нэгдсэн лаборатори нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Нэгдсэн лаборатори нь Химийн лаборатори, Метал гагнуурын лаборатори, Цахилгаан техникийн лаборатори гэсэн үндсэн 3 чиглэлээр, ОХУ, БНХАУ, ХБНГУ, АНУлсад үйлдвэрлэсэн багаж, тоног төхөөрөмжөөр Монгол улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн (MNS, ГОСТ, ISO, GB, ASTME) стандарт, арга аргачлалын дагуу туршилт, шинжилгээг гүйцэтгэж, техникийн нэгдсэн дүгнэлтээр баталгаажуулан ажиллаж байна.

Бид жилдээ 450-500 ширхэг дээж хүлээн авч, 250 гаруй төрлийн туршилт, шинжилгээг хийх хүчин чадалтай, нийт 3 лабораторийн 11 инженер техникийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.


Нэгдсэн лабораторийн хамт олон

Давуу тал:  Бид MNS/ISO IEC 17025:2018, MNS/ISO IEC 17020:2013, MNS/ISO IEC 17024:2014 стандартын дагуу мэргэжлийн дадлага туршлагатай инженер техникийн ажилтанаар багаа бүрдүүлж, зөөврийн тоног төхөөрөмжийг ашиглан хяналтыг ажлын талбайд гүйцэтгэж, туршилт шинжилгээний хариуг тухай бүр танилцуулж, мэргэжлийн зөвөлгөөг өгч ажилладаг.

Метал шинжилгээ, гагнуурын лаборатори

  • Гагнуурын технологи боловсруулах
  • Гагнуурчдын аттестатчилалын шалгалт
  • Гагнуурын электродонд технологи туршилт хийх
  • Спектрометр анализын аргаар металын чанаржуулагч элементүүдийн хэмжээг тодорхойлох
  • Металлографийн шинжилгээ (макро болон микро шинжилгээ)
  • Металын хатуулаг тодорхойлох
  • Металын механик туршилтын шинжилгээат бөхийн хязгаар, харьцангуй суналт, урсалт, нарийсалт, нугаралт, шахалт болон гагнуурын оёдлын чанарын эвдэх сорил)
  • Металын цохилтын зуурамтгай чанарыг өндөр болон нам температурт тодорхойлох
  • Үл Эдвэх Сорил (ҮЭС)-ын хэт авиан сорил (UT), шингэн нэвчүүлэх сорилын арга (PT), радиографийн сорилын аргаар (X-Ray) гагнуурын оёдол доторх гэмтэл согогийг илрүүлэх
  • Үл Эдвэх Сорил (ҮЭС)-ын хэт богино авиан сорилтын аргаар (UT) метал хийцийн ханын зузааны нимгэрэлтийн хэмжээг тодорхойлох

ХИМИЙН Лаборатори

  • Үйлдвэрлэлийн усанд хураангуй ба дэлгэрэнгүй шинжилгээ хийх
  • Компанийн /байгууллага/ болон түүний салбарт шинжилгээ хийсэн материалд боловсруулалт хийх;
  • Хаг хурдасны шинжилгээ хийх;
  • Ион солилцох материалд туршилт шинжилгээ хийх /шинэ болон ашиглаж байгаа/;
  • Тоноглолын зэврэлтийн индикаторын туршилт-шинжилгээ хийх;
  • Усны орчин /PH/ тодорхойлох                                                                           
  • Усны цахилгаан дамжуулах чадвар тоохрхойлох                
  • Спектрофотометрийн шинжилгээ                    
  • Утааны хийн агууламж тодорхойлох
  • Тос тосолгооны материалд
  • Тосны асах температур тодорхойлох шинжилгээ /битүү/
  • Тосны асах температур тодорхойлох шинжилгээ /задгай/
  • Тосны хувийн жин тодорхойлох шинжилгээ
  • Тосны царцах температур тодорхойлох гэх мэт шинжилгээ
  • Эрчим хүчний тос тосолгооны материалд дэлгэрэнгүй буюу хроматографийн туршилт шинжилгээгээр дараах хийнүүдийг:

           

ЦАХИЛГААНЫ ЛАБОРАТОРИ

  • Материалын бат бөх, харьцангуй сунгалтыг тодорхойлох
  • Тусгаарлагчийн эсэргүүцлийг торхойлох
  • Газардуулах байгууламжийг турших, эсэргүүцлийг хэмжих
  • Материалын чийгшлийг тодорхойлох
  • Өндөр болон нам температурт бүтээгдэхүүний шинж чанарыг тодорхойлох
  • Трансформаторын тосыг өндөр хүчдэлээр турших, нэвчилт, диэлектрик чанар, өнцгийн хугаралтыг тодорхойлох
  • Материалын химийн найрлага, агууламжийг спектр /солонгоро/-ын аргаар торхойлох
  • Материалын бүтэцэд микро шинжилгээ хийх, ан цав, мөчлөгийн хэмжээг тодорхойлох
  • Цахилгаан техникийн бараа материалд өндөр хүчдлийн туршилт хийх, цахилгаан даац, тусгаарлагийн эсэргүүцлийг тодорхойлох
  • Трансфоматорын багтаажийг тодорхойлох

Мэдээлэл шинэчлэгдэж байна

Бид туршилт шинжилгээний шинэлэг технологи, аргачлалыг нэвтрүүлж,салбарын үйлдвэр компаниудын үйл ажиллагаа, технологийн горим, шугам хоолой, цахилгаан байгууламжуудад ашиглалт, өргөтгөл, засварын үеийн хяналтын ажлуудыг улам чанаржуулах зорилго тавин ажиллаж байна.

Монгол улсын эрчим хүчний салбарын найдвартай, тасралтгүй, жигд үйл ажиллагааг хангах, үйлдвэр, компаниудын техник ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих, метал хийц, цахилгаан техник, уур-ус, тосолгооны материалд механикийн, химийн, цахилгааны болон Эрчим хүчний барилга, угсралтын ажлын гагнуурын оёдлын чанарт туршилт, шинжилгээ хийх, баталгаажуулах, техникийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, хүрээлэн буй орчинд үзүүлэх хортой нөлөөллүүдийг бууруулах талаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх, үйлдвэрлэлийн технологийн сахилгыг чанд мөрдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй норм нормативын баримт бичиг, дүрэм, журмууд, байгуулагын дүрмэнд заасан үйл ажиллагааны нөхцөл, зорилтыгбиелүүлэхэд оршино.

Холбоо барих утас: 77116010 - 282

Албан тушаал Нэр   Имэйл хаяг
1 Эрхлэгч С.Саруулмэнд   saruulmend@edc.energy.gov.mn
2 Ахлах инженер Ц.Алтантуяа   ts.altantuya@edc.energy.gov.mn
3 Өндөр хүчдэл, материал судлалын инженер Ц.Элбэгзаяа   elbegzaya@edc.energy.gov.mn
4 Гагнуурын технологи, ҮЭС-ын инженер О.Сүхбаатар   sukhbaatar@edc.energy.gov.mn
5 Тосны химийн инженер А.Есетжан   esetjan@edc.energy.gov.mn
6 Усны химийн инженер      
7 Метал судлал, механик туршилтын инженер Н.Галтболд   galtbold@edc.energy.gov.mn
8 Техникч /сорьц бэлтгэгч/ Э.Энхбаяр   enkhbayar@edc.energy.gov.mn
9 Лаборант Н.Нямзаяа   nyamzaya@ edc.energy.gov.mn
10 Инженер                                              Ц.Цэрэнбат   tserenbat@edc.energy.gov.mn
11 Химийн технологи, цацрагийн инженер Н.Ням-Очир   n.nyamochir@edc.energy.gov.mn
12 Техникч Г.Мөнгөнцоож    g.munguntsooj@ edc.energy.gov.mn

 

Мэдээ мэдээлэл


САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ