Техник ашиглалт, хяналтын хэлтэс

ТЕХНИК АШИГЛАЛТ, ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

 

“Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн Техник ашиглалт, хяналтын хэлтсийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 122 тоот тушаалыг үндэслэн үүсгэн байгуулсан. Хэлтсийн үйл ажиллагааны чиг үүрэг нь Эрчим хүчний сайдын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 161 тоот ‘’Эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж байгууллагад дотоод хяналт шалгалтын зохион байгуулах журам’’  -аар зохицуулагдана.

Зорилго:

 

Эрчим хүчний үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга байгууламжийн техник төлөв байдал, ашиглалтын түвшин,  засварын ажлын чанарт хяналт тавих, ТЗБАХ, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний үндэслэлийг оновчтой болгох, гүйцэтгэлийг хангуулах, ХАБЭА-н түвшинг дээшлүүлэх, хууль тогтоомж болон дүрэм журам, стандартын мөрдөлт, норм нормативын баримт бичгээр хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангуулах, удирдан чиглүүлэх, мэдлэгийн ээлжит бус шалгалтыг зохион байгуулах, төрийн захиргааны төв байгууллагыг цаг үеийн бодит мэдээллээр хангаж ажиллахаас гадна Эрчим хүчний тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрмийн 1.5.8-д заагдсан үүргийг хүлээнэ.

 

Хяналт шалтгалын ажлууд:

Эрчим хүчний сайдын 2019 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн “Эрчим хүчний үйлдвэр, компаниудад үзлэг зохион байгуулах тухай” 107 тоот тушаалын 1 дүгээр хавсралт Үзлэг шалгалт хийх удирдамжийн хүрээнд: ‘’ДЦС’’-4 ТӨХК, ‘’ДЦС’’-3 ТӨХК, ‘’ДЦС’’-2 ТӨХК, ‘’АМГАЛАН’’ ДЦС, ‘’УБДС’’ ТӨХК, ‘’ЦДҮС’’ ТӨХК, (Төв болон Улаанбаатар салбар) ‘’УБЦТС’’ ТӨХК-уудад 2019 оны 06 сарын 10 -аас 2019 оны 09 сарын 05 –ний хооронд доорхи чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулж Төрийн захиргааны төв байгууллагад тайлангуудыг, холбогдох үйлдвэрүүдэд дүгнэлт зөвлөмжийг хүргүүлэв.

  • Хууль,тогтоомж,станда111рт, дүрэм, журмын хэрэгжилт
    • 2018, 2019 оны их засвар, ТЗБАХ, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үндэслэл, төлөвлөлт, гүйцэтгэл
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаа
    • ИТА,ажиллагсдын мэргэжлийн сургалт, аюулгүй 1ажиллагааны зааварчилгаа болон мэдлэгийн шалгалтыг1 зохион байгуулж буй  байдал
    • Гамшиг, галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, гал унтраах багаж хэрэгслийн хангалт
    • Техник ашиглалтын заавар, техникийн бичиг баримтын иж бүрдэл, дүрэм, журмын мөрдөлт
    • Анхан шатны техникийн бичиг баримт, техникийн паспорт, технологийн зааврын хөтлөлт
    • Анхдагч болон хоёрдогч хэлхээний цахилгаан тоноглолын найдвартай ажиллагаа, ашиглалтын бүрэн бүтэн байдал
    • Аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ашиглалт хадгалалт
    • Эрчим хүчний алдагдал бууруулах талаар хийж буй ажлын үр дүн
    • “Ухаалаг эрчим хүчний жил” хийж буй ажлууд
    • Барилга байгууламжийн ашиглалт, засвар баримт бичгийн бүрдэлт
    • Цахилгаан шугам сүлжээний хамгаалалтын зурвасын мөрдүүлэлт